Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Гамшгийн эрсдлийг даван туулахад орон нутгийг чадваржуулах" сургагч багш бэлтгэх сургалтыг дүүргийн Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Толгойт, Сонгинохайрхан ОНХХ-тэй хамтран Толгойт бүсийн 1, 2, 3 , 4, 5, 20, 21, 22, 31 дүгээр хорооны 45 ажилтан, албан хаагчдад танхимын болон гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах дадлага сургуулийг зохион байгуулж, сургагч багшийн сертификат, гарын авлага олголоо.