Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан “Нийслэлийн хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах“ удирдамж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/929 тоот албан бичиг, дүүргийн Засаг даргын баталсан “Дүүргийн хороодын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” ажлын удирдамжийн дагуу хийх ажлын төлөвлөгөө, хуваарийг хэлтсийн даргаар батлуулан галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг 8 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Гар галлагаатай пийшин яндан зуухны галын аюулгүй байдал, Цахилгааны утасны ашиглалт, угсралтын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гэр хорооллын айл өрхөд хэрэглэгдэж байгаа цахилгаан дамжуулах утас, шөнийн цагт дагаж мөрдөж байгаа үнэ тарифын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахад Онцгой байдлын хэлтсээс 7 албан хаагч, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ийн инженер Х.Цэрэнням, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний байцаагч Б.Наранбаатар нар ажилласан.