Онцгой байдлын газрын даргын  аймгийн Засаг даргатай 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Сэврэй, Гурвантэс  суманд 2015 оны 05 дугаар сарын 24-30-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах Иж бүрэн болон Удирдах бүрэлдэхүүний сургуулийг “Гамшгийн үеийн нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр зохион байгуулж сургалтанд нийт  147 хүн хамрагдсан.  Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг Гурвантэс, Удирдах бүрэлдэхүүний сургуулийг Сэврэй суманд тус тус зохион байгуулж ЕБ-н сургуулийн сурагчидад Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах танхимын сургалтанд нийт 461 сурагч, Цууралт өгсөн барилга байгуулмжийг орхин гарах дадлага сургуулийг зохион байгуулж сургалтанд нийт 117 сурагч хамрагдсан.