Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Монгол алтайн нурууны тусгай хамгаалалттай гаруудын дарга нарын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Монгол Туркийн хамтарсан сургуулийн соёлын танхимд сургалт явуулав. Сургалтанд 68 хүн хамрагдав. Сургалтаар Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Ургац  “Байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинчилсэн найруулгын үзэл баримтлал” сэдвээр 1 цагийн сургалт явуулав.