“Суат ХХК”-ны захиралын гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт авах тухай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргаж батлуулсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд 03 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагаас 12:00 цагийн хооронд “Суат ХХК”-ны ажилтнууд, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд сургалт явуулав.  Сургалтанд нийт 39 хүн хамрагдав. Сургалтын төгсгөлд Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бичиг баримтын бүрдэл, байгууллагын төлөвлөгөөнд тодотгол хийсэн байдал, байгууллагын галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар шалгаж заавар зөвлөгөө өгөв. Компаны удирдлагууд болон зарим албан тушаалтнууд өөрчлөгдсөн тул гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дахиж шинээр хийхийг үүрэг болгов.