Баяннуур сумын Засаг даргын сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинээр байгуулахад заавар, зөвлөгөө авах, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргаж батлуулсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Баяннуур сумын удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан Онцгой комиссын болон гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинээр байгуулах, хийж гүйцэтгэх ажлын талаар заавар, зөвлөгөө өгч сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт явуулав. Сургалтанд нийт 308 хүн хамрагдав.