Орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон Өлгий, Бугат сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнд сургалт явуулах хөтөлбөрийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт сургалт зохион байгуулан явуулав. Сургалтаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Пүрэвсамдан “Иж бүрэн сургуулийн талаарх ерөнхий ойлголт”, ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Анхбаяр “Иж бүрэн сургуулийн үеэр удирдах бүрэлдэхүүний үүрэг, оролцоо”, Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч З.Азат “Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн үүрэг, оролцоо”, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Ургац “Иж бүрэн сургуулийг угтаж явуулах сургалт, бүрдүүлэх материал”, Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбек “Аврах ажиллагааны талаарх ерөнхий ойлголт” сэдвүүдээр тус тус хичээл оров. Сургалтанд нийт 510 хүн хамрагдав.