Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай Онцгой байдлын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/19 дугаартай тушаалын дагуу Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч З.Азат, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Ургац, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х.Ербулан, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбек, Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Марина, Аврах бүлгийн аврагч тэсэлгээчин, ахлах ахлагч Г.Ганзориг, аврагч химичин, ахлах ахлагч А.Асанбек, аврагч усчин, ахлах ахлагч А.Билгүүнбаяр, жолооч холбоочин, ахлах ахлагч Ө.Закария, шуурхай албаны жолооч, дэд ахлагч Б.Нарансайхан нарын бүрэлдэхүүнтэй албан хаагчид 2017 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Бугат суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулан явуулав.