Аймгийн Засаг Даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн  "Гамшгаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулах тэхай" А/95 тоот захирамжын дагуу 2015 оны 04 дүгээр сарын 27-нөөс 29-ны өдрүүдэд  Баяндэлгэр суманд Команд штабын сургалтыг зохион байгуулан явууллаа.

Зорилго нь: Сумын гамшгаас хамгаалах орон нутгийн албадын бэлтгэл бэлэн байдал, байгууллага, аж ахуйн нэгийн гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах

Зорилт нь: - Гамшгийн үеийн холбоо зарлан мэдээлэлийн бэлэн байдлыг дээшлүүлэх

               - Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж  хоорондийн харилцан ажиллагаа, хамтын оролцоог сайжруулах 

              - Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар олгох

Тус сургалтанд Аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа. Баяндэлгэр сумын Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалган, Ерөнхий боловсролын дунд сургууль дээр газар хөдлөлтийн улмаас нүүлгэн шилжүүлэлт хийх, Обьектын гал түймрийг унтраах дадлага сургуулалтыг явуулсан байна.

Мөн "Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө,тодотгол, Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдал, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, хүч хэрэгсэлийн дайчилгаа нүүлгэн шилжүүлэлт, Мал, амьтны гоц халдварт өвчин зэрэг сэдвээр 512 иргэнд танхимийн сургалт зохион байгуулан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх 150 ширхэг сурталчилгааны материал тарааж, гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг 5 байгууллага, аж ахуйн нэгж, 200 айл өрхөд явуулж илэрсэн зөрчлийг арилгуулан байгууллага, аж ахуйн нэгжээр гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бүрдүүлэх үүрэг чиглэл өгч, болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлэг мэдээлэлийг дамжуулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үзлэг шалгалт хийж ажиллалаа.