Галын аюулгүй байдлын тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/346 дугаар тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” 2017 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-уул, Сонгино, Нөмрөг зэрэг 9 сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, ард иргэдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлан сумын Засаг даргын захирамжаар сумдын “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн 6 хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг” байгуулж гал унтраах багаж зэвсэглэмжийг хэрхэн ашиглах, гал түймэр унтраах дадлага сургууль зохион байгууллаа.
Сургалт, дадлагад нийт 792 ажилтан, албан хаагч, ард иргэд хамрагдлаа.