Арвайхээр сумын 9 цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн 1000 гаруй эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй, гэр байшинд цоожлож орхихгүй байх, цахилгаан тогоо болон цахилгаан монтаж цахилгаан хэрэгсэлийг бага насны хүүхэд хүрэхээргүй газар  байрлуулах зэрэг ухуулга сурталчилгаа, санамж сэрэмжлүүлэг, хүүхдэд зориулсан зурагт сэрэмжлүүлэгийг хэвлэн 900 гаруй хүүхдүүдэд тараасан. Мөн “цахилгаан тогоо” худалдан борлуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдээр “Хүндэт эцэг эхчүүдээ адрай бяцхан үрсээ түлэгдэлтээс сэргийлье” – санамжтай  сэрэмжлүүлэгийг 150 ширхэгийг тус тус  тараасан.