Сар шинийн баярыг угтаж ахмадуудаа хүлээн авлаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан ба Төрийн одон медаль, цол авсан албан хаагчид болон ахмад настанд дурсгалын зүйл гардууллаа.

Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Хэлтсийн даргын Баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тушаал удирдамж хуваарь зэргийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан ажиллалаа.