Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан “Шуухай бүлэг” Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэс, Тосонцэнгэл, Нөмрөг, Их-Уул сумдад ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцлаа. Засгийн газрын 2017оны 02-р сарын 15-ны өдрийн тогтоолоор тус аймгийн УНСалбар цэгүүдээс 450 тн өвс үнэгүй, 760 тн тэжээлийн 50 хувь хямдруулсан.Үүнээс: Өвөлжилт хүндэрсэн 9 сумдад 260 тн өвс үнэгүй, 130 тн тэжээлийн 50 хувь хямдруулан Түдэвтэй, Тосонцэнгэл сумдад нэгдсэн зохион байгуулалтай сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө. 
Шуурхай бүлэгт Завхан аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутгаас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх аймаг, сумдын онцгой комиссын гишүүдэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 6 төрлийн үүрэг даалгавар өгч ажиллаа.