Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох бусад дүрэм, норм стандартуудыг сурталчлах, сум, багийн түвшинд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, ажилтан, ард иргэдийн мэдлэгийн түвшинг сайжруулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд "Галын аюулаас урьдчилан сэргийлэх сар шинэ нэгдсэн арга хэмжээ"-г Улиастай сумын Чигэстэй, Жаргалант багт зохион байгууллаа.
            Нийт 160 иргэнд сургалт явуулж, томоохон үйлчилгээний төвүүдээр 1000 гаруй сэрэмжлүүлэг гарын авлага брошурыг тарааж ажиллаа. Сургалтаар галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн зарлан мэдээлэл, Анхаар апликейшныг татах ашиглах талаар зөвлөмж өглөө. 
Сурталчилгаа Монголын үндэсний телевиз, TV5, орон нутгийн Air-1 телевизээр олон нийтэд цацагдсан.