Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 57 дугаар ангийн 1,2,3, дугаар салааны алба хаагчид ”САР ШИНЭ” удирдамжийн хүрээнд Тэс сумын Зүр багийн 224-н айл өрхөөр орж Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж “Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчилан “ обьектын түймэр”-ээс урьдчилан сэргийлэх гарын авлага боршур материал 106 ширхэгийг тарааж, Аюулт үзэгдэл, осол, ахуйн гал түймрийн судалгааны материалыг 220 ширхэгийг хэвлүүлэн ард иргэдээс судалгаа авч ажиллаа. Шалгалтаар нийт 46 зөрчил илрүүлж, 7 зөрчлийг газар дээр нь засуулан, бусад зөрчлийг арилгах талаар заавар зөвлөмж өгч ажиллаа.
д/д Зөрчлийн төрлүүд тоо
1 Цахилгааны монтаж зөрчилтэй 18
2 Ердийн галлагаа, пийшин зуухны зөрчил 4
3 Өндөр хүчдэлийн доор буусан айлын тоо 4
4 Ил задгай үнс нурмаа асгасан 8
5 Гэр хоорондын зай хэмжээ зөрчсөн 10
6 Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээсэн 2