Онцгой байдлын газрын дарга хурандаа Ө.Болд ОБЕГ-т зохион байгуулсан “Удирдах ажилтаны стратегийн цугларалт”-ын талаар нийт бие бүрэлдэхүүнд 8 цагийн сургалтыг хийж Монгол Улсын Шадар Сайдын үүрэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүргийг уншиж танилцуулж, Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 онд дэвшүүлсэн Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох, Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх” зорилтыг биелүүлж ажиллахыг үүрэг болголоо.
ОБЕГ-т Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалтанд хамрагдаж бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийлээ.