Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэс гэр хороололд гамшиг, гал  түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор дүүргийн 16 дугаар хорооны нийт 700 гаруй айл өрхөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалтуудын хэрэгжилт, гэр байшин хоорондын зай хэмжээ, үнс нурамаа ил задгай асгасан байдал, пийшин зуухны ашиглалт, бага насны хүүхэд эзэнгүй орхидог, мухар гудамж, зам гарц, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй байдал өвлийн улирлад галалгааг хэвийн явуулах, цахилгааны хэт ачаалал үйсгэхгүй байх зэрэгт хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж өгсөн.

 Үзлэг шалгалтанд 700 гаруй айл өрх хамрагдаж 200 гаруй зөрчил илрүүлэн 43 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан 1800 гаруй хүнд ухуулга сурталчилгаа хийж үзлэг шалгалт хийсэн явцыг фото зурагаар баримтжуулж ажиллалаа.