Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2017оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу "Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх" болсонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны байранд  "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хорооны 25 ажилтан алба хаагч, иргэдэд сургалт зохион байгуулж, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 10 албан хаагч 1 автомашинтай, тус хорооны хэсгийн ахлагч, УБЦТС ТӨХК-аас 1 инженер, Албан-Бус насан туршийн боловсролын төвөөс 1 багш танхимын сургалтыг зохион байгуулж тус хорооны айл өрхүүдэд зөвлөмж, тараах матeриал өгч ажилласан.