Галын байгууллага үүсч хөгжсөний 95-н жилийн ойг угтаж ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэхэд ажлын хүрээнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны аварга шалгаруулах “Сагсан бөмөг”, “Гар бөмбөг”ийн тэмцээнийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 : 00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын “АВРАГЧ” спорт хорооны зааланы талбайд зохион байгуулав.

             Сагсан бөмбөгийн төрөлд Нэгдүгээр байр Хэлтсийн баг шалгарч Шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагналаар, хоердугаар байр 3 дугаар салааны баг тамирчид орж  өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

             Гар бөмбөгийн төрөлд Нэгдүгээр байр 4 дүгээр салааны баг тамирчид шалгарч Шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагналаар, хоердугаар байр Хэлтсийн баг тамирчид орж  өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав