Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09 ны  дугаар 03 албан даалгаварын хүрээнд Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох  ажлыг зохион байгууллаа.  2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны хооронд Баянгол дүүргийн  байрлах Хар хорин худалдааны төв, Барс-1 худалдааны төв, Барс-2 худалдааны төв, Баянгол их дэлгүүр, Нарлаг дэлгүүр, Ачлал их дэлгүүрүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж , санамж  бичиг зөвлөмж тараасан.