Орхон аймгийн  “Эрдэм” ахлах сургуулийн 10-е ангийн багш Ш.Мөнхнасангийн  хүсэлтээр албан байгууллагтай танилцах аялал хийж байгаатай холбогдуулан нийт 12 сурагч багшийн хамт Гал унраах аврах 56-р ангитай танилцлаа. ГУА 56-р ангийн Дэслэгч О.Бат-Эрдэнэ  захирагчтай 1-р салаа бэлтгэл бэлэн байдал болон аврах багж хэрэгсэл, автомашин техникийн талаар тайлбар хийж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өглөө.