Хан-Уул дүүргийн засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Алдар жавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй биечлэн танилцаж Гал унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа. Ажлын хэсэгт Хан-Уул дүүргийн засаг даргын 1-р орлогч Г.Батсайхан, засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Иргэдийн хурлын дарга Б.Цэрэн, ЗДТГдарга Б.Энхболд, ЦЩДарга Баттулга, Газрын албаны дарга Э.Ган-Эрдэнэ, ТҮТөвийн дарга Эрдэнэбаатар нар байлцлаа.