2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 11:00 цагт Нийслэлийн шуурхай албанд мэдээлэл өгсний дагуу Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас Ж.Мөнхжаргалаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн дулааны шугамын гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нөхцөл байдалтай холбогдуулан Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас 7, Онцгой байдлын хэлтсээс 3, Боловсролын хэлтсээс 1, 12 дугаар цэцэрлэгээс 3 нийт 14 албан хаагч 2 техниктэйгээр ажиллаж 18:00 цагт тус байгууллагын дулаан хэвийн ажиллагаатай болсон.