Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.

Онцгой байдлын хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор, онцгой байдлын хурандаа А.Батмөнх даргатай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг Хоёрдугаар байранд, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийг гуравдугаар байрт шалгарч Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажилласан Гал унтраах, аврах 14 дүгээр анги оны тэргүүний анги байгууллагаар шалгарч ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардууллаа.

Шилдэг гал сөнөөгчөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Оюунбилэгийн Оюунболд, шилдэг дуудлага хүлээн авагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Цэрэндоржийн Баярмаа нар шалгарлаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэдийн оролцоотой үр дүнтэй зохион байгуулснаар гал түймэр, ослын тоо, хохирол өмнөх оныхоос 26% буурсан байна.