Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Онцгой байдлын газрын офицер, ахлагчид Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд оролцов. Цэргийн тангараг өргөх ажиллагаа Онцгой байдлын газрын жагсаалын талбайд зохион байгуулагдсан бөгөөд тангараг өргөсөн үйл ажиллагааны мэдээг “Завхан-сонин” хүргүүлэн ард иргэдэд сурталчлав.