Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 12  дугаар сарын  11-нд Завхан аймгийн Тэс сумын ГТУА 57-р ангид, 12-нд Улиастай сум Онцгой байдлын газар, ГТУА- 43-р ангид, 13-нд Тосонцэнгэл сум дахь онцгой байдлын хэлтэс, ГТУА 39-р ангиудад тус тус Удирдлага зохион байгуулалт, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, Гал түймэр унтраах аврах анги, Эрэн хайх аврах салбарын  ажил, зохион байгуулалт, Санхүү аж ахуй, Улсын  нөөцийн салбарын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж, жагсаалын үзлэгийг зохион байгууллаа.