Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Иймд, иргэн та чанар, аюулгүйн шаардлага хангаагүй хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх, Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа /шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх, Насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулан сэрэмжлүүлж байна