Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1/1387 тоот хүсэлтийн дагуу Онцгой байдлын газраас гамшиг осол, галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09:30 цагаас 3 цагийн сургалт зохион байгуулсан. 

 Сургалтаар “Гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох, өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалж аюулгүй амьдрах хүмүүжлийг төлөвшүүлэх орчин бүрдүүлэх.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 25 ажилтан албан хаагчдад гамшиг осол, галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх,  түлэгдэлтэнд үзүүлэх анхны тусламж, сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Танхимын сургалтын дараа 45 минутын дадлага сургууль хийлгэж алба хаагчдаар өөрсдөөр нь гал унтраагуулаар гал унтраалгаж, эмнэлгийн анхны тусламжийг нэг нь нөгөөдөө үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулсан.

Сургалтыг Онцгой байдлын ССУСАХМэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн, Онцгой байдлын эмч сэтгэл зүйч Онцгой байдлын дэслэгч Б.Гаваадамба ШШГА-ны сургалт хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа Д.Батгэрэл нар хамтран зохион байгуулсан.