Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Н.Оюунболд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 11:00 цагийн хооронд Баянгол дүүргийн "Талимаа" эмнэлгийн эмч, сувилагч нарт гамшиг болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт дадлагийг зохион байгууллаа.