"Өрхийн бэлэн байдал" гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ээлжит сургалтыг төлөвлөгөөний дагуу 2016-11-17-нд "Албан бус боловсрол олгох сургалтын төв"-ийн Номын сангийн уншлагын танхимд Дэнж багийн зорилтот бүлгийн 61 иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулан явууллаа.
Сургалт хөтөлбөрийн үеэр гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнийг явуулж дүгнэхэд багийн 4б-14 тоотод оршин суугч иргэн Ч. Нямзаяа шалгарч, аврагч Мазаалайн багц, “Аюулгүй өрх” номын эзэн боллоо.
Аюулт үзэгдэл, ослын эрсдлийг бууруулахад иргэдээс оруулах санал санаачлагыг өрнүүлэх зорилгоор 30 иргэнээс 20 асуумж бүхий судалгааг авахад судалгаанд хамрагдсан 21-68 насны иргэдийн 50 хувь нь ахуйн түймэр, тээврийн хэрэгслийн осол их, 80 хувь нь гэртээ гал унтраагуулгүй, үнс нурмаа хадгалах сав байхгүй, 47 хувь нь хуурай хог хаягдлыг хот тохижуулах газраас хугацаанд ачихгүй байна гэсэн хариултыг тус тус өгсөн байна.