Гамшгийн эрсдэлийн бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох зорилгоор "Өсвөрийн аврагч" бүлгүүдийг байгуулсан. Онцгой байдлын газар, ДЗМОУБ "Завхан-хангай" ОНХХ-тэй хамтран удирдамж, төлөвлөгөөний дагуу зорилтод бүлэг "Тосонцэнгэл, Их-Уул" сумын  "Өсвөрийн аврагч" бүлгүүдийн 60 гишүүнийг чадавхжуулах сургалтыг  зохион байгуулж байна.