Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар “Мерси Кор” Олон улсын байгууллагын тус аймаг дахь төлөөлөгчийн газартай хамтран Цагааннуур тосгон болон Алтай, Баяннуур, Булган, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын Засаг даргын тамгын газрын дарга, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар, ХХААГазар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Улаан Загалмайн Хорооны ажилтнууд оролцсон нийт 22 хүнд “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэгдсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандартууд” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 09-11-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулан явуулж оролцогчдод “Сургагч багш”-ын сертификат гардуулав.   Энэхүү сургалтыг “Мерси  Кор” олон улсын байгууллагын  “Зудын эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл болон НҮБ-ын ХХААБ-ын сангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхыг сайжруулах техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм.