Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт, гал унтраах дадлага сургалт зохион байгуулсан тухай
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын ахмад Н.Оюунболд 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр "Бармон" ХХК-ын 62 ажилтан албан хаагчдад Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт /2 цаг/, Гал унтраагуулын бүтэц, ажиллуулах зарчим, байгууллагын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж зэргийг танилцуулж ажиллаа.