Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” дадлага сургуулийг 2016 оны 11 дүгээр сар 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта констракшн ХХК-ны “Шинэ Яармаг” хорооллын 16 давхар орон сууцны барилгад зохион байгууллаа.

            Уг дадлага сургуульд  Онцгой байдлын албанаас 82, Дельта констракшн ХХК-аас 240, Улаан загалмай нийгэмлэгээс 8 албан хаагч, ажилтан оролцлоо.

            Сургуульд хамрагдсан албан хаагчид хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар автомеханик шаттай өндрөөс гал түймэр унтраах, нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, барилгын дотор шатаар мотопомп ашиглан дамжуулан шахалт хийж 16 давхарт гар хушуугаар ажилласан зэрэг нь мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан сургууль боллоо.