Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эй жэт лимитед" ХХК-тай хамтран тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулиар нефтийн агуулахад гал гарсан үед явах анхан шатны арга хэмжээг хэрхэн авах, гал унтраах, аврах бүлэгтэй харилцан ажиллах уялдаа холбоог сайжруулахад чиглэгдлээ.

Тактикийн сургуульд тухайн байгууллагаас 28 ажилтан, Нийслэлийн онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26,30 дугаар ангиудаас 8 автомашин, 58 алба хаагч хамрагдлаа.