Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч М. Содномбалжир Аврах гал унтраах 21 дүгээр ангийн эрэн хайх, аврах бүлгийн дарга онцгой байдлын дэслэгч Д. Одхүү, нар хамтран болзошгүй гамшиг осолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн ерөнхий боловсорлын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон багш ажилчидад  танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан бүрэлдэхүүн:

  1. Үндэсний “лобратор” 1-р дүгээр сургууль
  2. Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” 2-р сурууль
  3. Улсын тэргүүний 3-р сургууль
  4. Улсын тэргүүний “Оюуны мэлмий” 4-р сургууль

Уг сургалтаар:

  1. Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа.
  2. Гамшгийн тухай ойлголт
  3. Галын аюулгүй байдал
  4. Эмнэлгийн анхан шатны тусламж. 

Зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж нийт 643 сурагч, 112 багш ажилчдад хичээл сургуулийг онолын болон дадлагын хэлбэрээр зохион байгууллаж ажилласан мөн “НУРСАН БАРИЛГА” байгууламжийг орхин гарах дадлага сургуулийг

  1. Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” 2-р сурууль
  2. Улсын тэргүүний “Оюуны мэлмий” 4-р сургууль дээр тус тус зохион байгуулаж ажилсан.