Гамшгийн эрсдийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан Бор-Өндөр сумын Гал түймэр унтраах аврах 49-р анги "Нээлттэй хаалганы өдөр"-ийг 2016 оны 10-р сарын 13 ны өдөр зохион байгууллаа. Сумын засаг дарга Д.Энх-Эрдэнэ "Нээлттэй хаалганы өдөр"-ийг нээж үг хэлж техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцсан. Гал түймэр унтраах аврах 49-р ангийн бие бүрэлдэхүүн тусгай үзүүлэх тоглолтыг бэлтгэн ард иргэдэд танилцуулсан. ГТУА-х 49-р ангид ашиглагдаж байгаа багаж зэвсэглэмжийг дэлгэн тавьж техник үзүүлэлтийг танилцууллаа. Тус арга хэмжээнд Бор-Өндөр сумын ард иргэд болон Бор-Өндөр сумын Сум дундын шүүх, Бор-Өндөр цогцолбор сургууль, Энхжин цэцэрлэг, Бүжинхэн цэцэрлэг, Нархан цэцэрлэг, Их ирээдүй бага сургууль, Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, багш, ажилчид идэвхитэй хамрагдсан. Ард иргэдэд гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тараасан. Гал түймэр, гамшиг осол гарсан тохиолдолд авах арга хэмжээний талаар заавар зөвөлгөө өгч ажиллалаа.