Жил бүрийн "10 дугаар сарын 13" Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан төлөвлөгөөт арга хэмжээнүүдийн нэг бол Хэрлэн болон Бор-Өндөр сумын цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн хүүхэд багачуудад явуулсан "Мазаалайн зөвлөгөө" сургалт байлаа. 
Сургалтыг тус газрын Урьдчиан сэргийлэх тасаг, ГТУ 32, 49 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч болон ЭХАС-ын эмнэлгийн зааварлагч, бичиг хэрэг архивийн эрхлэгч зэрэг эмэгтэй албан хаагчид хамтран зохион байгуулан явуулсан бөгөөд нийт 400 гаруй хүүхдүүдэд гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж ажиллалаа.