“Болзошгүй зам тээврийн ослоос хамтдаа урьдчилан сэргийлье” нэгдсэн удирдамж боловсруулан Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудаар батлуулан дээрх байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран арга нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

2016 оны 8 дугаар сарын байдлаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа зам тээврийн осол өмнөх оны буюу 2015 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаатай холбоотой иргэд олон нийтэд зам тээврийн ослын шалтгаан, нөхцөл байдал, түүнээс үүсэх хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар түүнчлэн арга хэмжээний явц үр дүнгийн талаар орон нутгийн “Хэнтий” телевизэд 2, “Өндөрхаан”, “Ногоон” телевизүүдээр тус бүр нэг нийт 4 удаа телевизийн сурвалжлага, мэдээлэл өгч ажилласан.

 “Өндөрхаан” телевизтэй хамтран зам тээврийн ослын аюулаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, зам гарцаар гарч хэвших дадалд суралцах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодох үед хурд хэтрүүлэхгүй байх, гар утас ашиглахгүй байх зэрэг санамжуудыг шторк хэлбэрээр ард иргэдэд өдөр бүр 10 удаагийн дамтамжтайгаар хүргэж ажилласан ба Чингис хотын ард иргэдээс санал сэтгэгдэл сонсож, асуусан асуултанд хариулах шууд нэвтрүүлэг ярилцлагыг 8 дугаар сарын 26-ны өдрийн 19,00 цагт Өндөрхаан телевизтэй хамтран зохион байгууллаа

Нэвтрүүлгээр орон нутгийн зам тээврийн ослын өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар танилцуулж, иргэдийг замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцохыг уриаллаа. Мөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэхэд эцэг эхийн оролцоо чухал байгааг онцоллоо.

 Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир тус аймгийн бүх төрийн байгууллагуудад цахимаар мэдээ мэдээллийг хүргэж, хийгдэж буй арга хэмжээний мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар тухай бүр хүргэж ажилласан.

 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны үеэр сурагч, багш, эцэг эх, асран халамжлагч нарт “Болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” тараах материалын эх бэлтгэн зорчигч тээрийн хэрэгслийн жолооч, ард иргэдэд 2100 ш тарааж, мэдээ мэдээлэл хүргэлээ. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг улсын чанартай автозамын пост, шалган нэвтрүүлэх товчоонуудад зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч, замуудаар зорчих тээврийн хэрэгслүүдэд аюулгүй байдлыг хэрхэн хангаж явах талаар замын цагдаагийн тасагтай хамтран өдөр бүр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажилласан ба нэгдсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол эндэгдэл гараагүй болно.