ЧИНГИС ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ-ын 15 жилийн ойн арга хэмжээнд зориулан ЕБС-ын хүүхдүүдийн дунд Чингис хотын аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2016” тэмцээнийг Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, ДЗМОУБ-ын Хэнтий ОНХХ-ийн багийн ахлагч нарын батласан удирдамжийн дагуу 2016 оны 09-р сарын 26-нд зохион явууллаа. 
Тэмцээний ерөнхий шүүгчээр тус газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын д/х.Т.Чулуунбаатар, шүүгчийн бүрэлдэхүүнд Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын а/х.Г.Мөнхзул, эмч-сэтгэл зүйч онцгой байдлын д/ч.Н.Дарьсүрэн, ЭХАС-ын аврагч онцгой байдлын а/ч.Г.Ариунтэмүүжин, Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн салааны захирагч онцгой байдлын а/д.Ч.Гантогтох, цэргийн штабын сургалт хариуцсан мэргэжилтэн д/х.Т.Баяраа нар ажиллав.
Тэмцээнийг асуулт хариулт, хувцасны үзлэг, нэрвэгдэгчийг аврах ажиллагаа, Эмнэлгийн анхан шатны тусламж, 2 км-ийн саадтай гүйлт, дүүжинд суниах, аврах олс уях, гранат шидэлт,буудлага гэсэн 8 төрлөөр зохион байгуулан явуулсан бөгөөд “Тэмүүжин” цогцолбор сургууль, Хэрлэн 1, 4-р сургууль, “Хан Хэнтий” цогцолбор сургууль, МСҮТ-ийн нийт 5 багийн 35 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.
“Өсвөрийн аврагч – 2016” тэмцээний нэгдсэн дүнгээр:
1-р байранд: “Тэмүүжин” цогцолбор сургуулийн н.Тэмүүжин ахлагчтай баг тамирчид алтан медаль, өргөмжлөл,дурсгалын зүйл: 
2-р байранд : ЕБ-ын Хэрлэн 4-р сургуулийн Э.Басбиш ахлагчтай баг тамирчид мөнгөн медаль, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа.