Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “МЭДЛЭГЭЭ БУСАДДАА ТҮГЭЭЦГЭЭЕ уриан дор нээлттэй хаалганы өдрийг 2016.10.13-ны 09 цагт төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтануудын хүрээнд зохион байгуулагдлаа. 

 Өдөрлөгөөр ГТУАврах 12-р ангийн аврах гал унтраах авто машин, багаж техник, хэрэгсэлтэй удирдах албан тушаалтануудыг танилцуулж, орчин үеийн автомашин техникийн хүчин чадал, арга ажиллагааг харуулах үзүүлэх тоглолт хийлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал Японы Мияги мужийн Сендай хотноо 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015 оноос хойш баримтлах үйл ажиллагааны хүрээг батлансантай холбогдуулан Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Бэхбаяр удирдах албан тушаалтануудад “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоол”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” сэдвүүдээр төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтануудад илтгэл тавив.

    Мөн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сэдэвт нээлттэй ярилцлагыг хийж оролцсон байгууллагуудад брошур, тараах материалуудыг өглөө. Тус өдөрлөгөөр  “ХАС”, “Соёмбо” телевизүүдтэй хамтран ажиллаж мэдээллийг ард иргэдэд хүргэж ажиллалаа.