Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид, Ази номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид хамтран “Говийн чоно-2016” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг зохион байгууллаа.

    Уг дадлага сургууль нь 2016 онд манай оронд  “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн түвшинд төлөвлөлтийг боловсронгуй болгох, Олон улсын тусламжийн хэрэгцээ, шаардлага, зохицуулалт, хамтын ажиллагаа” сэдэвтэй зохион байгуулагдах юм.

9X1A7996

Энэхүү дадлага сургуулийн зорилго нь томоохон төв суурингийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх, төр, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний уялдаа, холбоог боловсронгуй болгоход чиглэнэ.

9X1A8080