Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр болон Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийг тохиолдуулан аймгийн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн арга хэмжээнд Цэцэрлэг хотын бүх төрийн байгууллага аж ахуй нэгж оролцож байгууллагаа сурталчилж хийж хэрэгжүүлсэн ажлаа  сурталчиллаа.

Онцгой байдлын газраас тус арга хэмжээний үеэр гал түймэр унтраах аврах албаны автомашин, техник хэрэгслийг иргэдэд танилцуулж, талбайн LED дэлгэцээр объектын болон ой хээрийн түймэр, газар хөдлөлт, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг шторк, Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдрийн талаарх 25 минутын мэдээллийг давталттайгаар хүргэлээ.

Мөн иргэдэд тараах санамж боршур, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийн эхийг бэлтгэн хэвлүүлж, сугалаат асуулт бэлтгэн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг сорьж, оновчтой хариулсан иргэдийг Онцгой байдлын албаны лого бүхий бал, гарын авлагаар урамшуулах байдлаар  иргэдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан нь үр дүнтэй боллоо. Зөвхөн асуултанд хариулж буй иргэн мэдээлэл авах бус хажууд байсан иргэд хамтран маш идэвхтэй оролцож, нэмэлт мэдээлэл авсанаараа ач холбогдолтой боллоо. Өдөрлөгийн үеэр 650 гаруй иргэдэд тайлбар зөвлөмж зөвлөгөө өгч, санамж боршур тараалаа.

Гал унтраагуул, анхан шатны багаж хэрэгслийг ямар үед хэрхэн ашиглах талаар болон иргэдийн сонирхсон асуултанд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар зөвлөгөө мэдээлэл өгч  санал хүсэлтийг хүлээн авлаа.