Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан хүйтний улирал эхэлж, айл өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Эрдэнэбулган сумын 1-7 дугаар багийн гэр хорооллын айл өрх, 1, 2, 3 дугаар 36, барилгын 24, 72 айлын орон сууцны нийт 1250 айл өрхөөр явж  гал түймэр гарч болзошгүй цахилгаан угсралттай холбоотой 345 зөрчил, үнс нурамтай холбоотой 288 зөрчил илрүүлж, 150 зөрчлийг газар дээр нь арилгуулж 1250 айл өрхийн 3640 иргэнд заавар зөвлөмж өгч санамж боршур 1100 ширхэгийг тарааж ажиллаа.