Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хэлтсийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн Улаан загалмайн хороо, “Мишээл групп” ХХК-ний байранд 2016 оны 10 дугаар сар 13-ний өдрийн 11.00 цагаас 14.00 цагийн хооронд  Гамшгаас хамгаалах мэдлэг олгох, байгууллага сурталчлах,   ОБЕГ-ын харьяа “Жаргалант” уламжлалт,  сэргээн засах сувиллыг олон нийтэд таниулах өдөрлөгийг зохион явууллаа.

      Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах сургалт явуулах, гал унтраах, аврах багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж 450 иргэнийг хамруулсан . 

      Өдөрлөгийн арга хэмжээнд онцгой байдлын албанаас 25 алба хаагч, Улаан загалмайн хорооноос 8 ажилтан нийт 33 хүн ажиллаж 250 иргэнд гамшгаас хамгаалах сурталчилгаа явуулж давхардсан тоогоор 1035  иргэнийг хамруулан зохион байгуулан, өдөрлөгийн талаар  “NTV” телевизэд мэдээлэл өгч ажилласан.