Өвөрхангай аймгийн  ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бие бялдарыг хөгжүүлэх, гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, өсвөрийн аврагч нарын гамшгаас хамгаалах арга хэмжээнд оролцох оролцоог хангах, сургаж бэлтгэх, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх,  аюулгүй амьдрах  мэдлэг дадлага олгоход энэхүү тэмцээний зорилго оршино.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, ДЗОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ,  БСГ, ХГБХХ хамтран “Өсвөрийн аврагч-2016” тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09:00 цагаас Өвөрхангай аймгийн наадмын талбайд зохион байгууллаа. Тэмцээнд 15 сумын 19 сургуулийн ахлах бүлгийн 150 сурагч, 19 багш хамрагдалаа.

Өсвөрийн аврагч тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаар шалгарч

 

1-р байр Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургууль шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль 400,000 мянган  төгрөг

2-р байр Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль өргөмжлөл, мөнгөн медаль  200000 төгрөг

3-р байр Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургууль өргөмжлөл, хүрэл  медаль  150000 мянган төгрөг

Тусгай байр Есөнзүйл сумын 1 дүгээр сургууль өргөмжлөл, 150000 төгрөг  

 шилдэг аврагчаар эмэгтэй 1, эрэгтэй 1 сурагчийг шалгаруулж өрхийн бэлэн байдлын аяны үүргэвчээр тус тус шагналаа.