2016 оны 10 дугаар сарын 6-ний өдөр “Өсвөрийн аврагч” бүлгэмүүдийн дунд ур чадварын тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" спорт хороонд зохион байгуулагдсан. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 54 багш, сурагчид хамрагдаж авхаалж самбаа ур чадвараа сорьсноос багийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Багануур дүүргийн ерөнхий боловсролын "Боловсрол" цогцолбор сургуулийн баг тамирчид, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн "Таны төлөө" багийн тамирчид, гуравдугаар байранд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн баг тамирчид орсон байна.