Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтлбөр төлөвлөгөөний дагуу Халиун суманд гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуулийг  зохион байгууллаа.  Уг дадлага сургуулиар Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 78 албан хаагч, 37 иргэн, томилгоожсон техник хэрэгслийг бүрэн хамруулж, дадлага сургуулийг 4 үе шаттайгаар зохион байгууллаа. Дадлага сургуулийн үеэр бог малын Мялзан өвчин илэрсэн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар "Хорио цээр"-ийн дэглэмийг тогтоон харуул постыг 20 хоногийн хугацаатай, 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр томилгоожууллаа. Мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн ухна ишгийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж ажиллалаа.