Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний А/224 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын салааны захирагч нарын албаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх  цахим сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа. Тус сургалтанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Замын-Үүд суман дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, Айраг суман дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 салааны захирагч хамрагдлаа.