Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, дэлхийн зөн Хан-Уул хөтөлбөр,  Улаан загалмайн хороо, усан спорт сургалтын төвтэй хамтран дүүргийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгэмүүдийн дунд ур чадварын тэмцээнийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа цогцолбор сургуулийн гадна талбайд амжилттай зохион байгуулж явууллаа. Тэмцээнд 34, БУЦ, 114, 118, 60, 10, 26-р сургуулийн нийт 42 сурагч 7 багш оролцож онцгой байдлын хэлтсээс 10 алба хаагч төрийн бус байгууллагуудаас 6 нийт 23 ажилтан, алба хаагч уг тэмцээнийг зохион байгуулж нэгдсэн дүнгээр 1-р байранд 34 дүгээр сургууль, 2-р байранд 60 дугаар сургууль, 3-р байранд 10 дугаар сургуулийн баг тамирчид  тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнагдсан.

    

    Уг тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд залуус гамшиг, осол, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх гамшгийн үед өөртөө болон дэргэдэх хүндээ туслах чадвар эзэмших юм. 

     Тэмцээнд бүлгүүд асуулт хариулт, аврах ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламж, хүчний дасгал, буухиа тэмцээн зэрэг таван төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо.